Хуулийн баримт

Үйлчилгээний нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 11-р сарын 17

Powerush платформыг ашиглахаасаа өмнө энэхүү нөхцөл болон Нууцлалын бодлого-той танилцана уу.

1. Нийтлэг үндэслэл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид «Нөхцөл») нь Powerush платформд бүртгүүлэх, хүргэлт захиалах, хүргэлт хүлээн авах, төлбөр төлөх, гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулна.

Та платформд бүртгүүлсэн, эсхүл платформыг ашигласнаар энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлогыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, Powerush-тай гэрээний харилцаанд орно. Зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахгүй байна уу.

Powerush нь илгээгч болон хүргэлт гүйцэтгэх жолоочийг холбодог технологийн платформ, зуучлалын үйлчилгээ үзүүлэгч юм. Powerush өөрөө тээвэрлэгч биш бөгөөд ачааг өөрийн эзэмшилд авдаггүй.

Энэхүү Нөхцөл нь зөвхөн платформоор дамжуулан үүсгэж, гүйцэтгэсэн хүргэлтэд хамаарна. Платформоос гадуур талуудын бие даан тохиролцсон харилцаанд Powerush хяналт тавих боломжгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

2. Нэр томьёо

  • «Powerush», «Бид» гэж Powerush платформыг эзэмшигч, ажиллуулагч Powerush ХХК-ийг хэлнэ.
  • «Платформ» гэж Powerush-ийн вэбсайт, гар утасны аппликейшн болон тэдгээртэй холбоотой бүх цахим үйлчилгээг хэлнэ.
  • «Хэрэглэгч», «Та» гэж платформд бүртгүүлсэн, эсхүл платформоор дамжуулан үйлчилгээ авч буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
  • «Илгээгч» гэж платформ дээр хүргэлтийн захиалга үүсгэсэн хэрэглэгчийг (дэлгүүр, байгууллага, хувь хүн) хэлнэ.
  • «Хүлээн авагч» гэж илгээгчийн заасан хаягт ачааг хүлээн авах этгээдийг хэлнэ.
  • «Жолооч» гэж платформд бүртгүүлж, хүргэлтийг бие даан гүйцэтгэж буй этгээдийг хэлнэ.
  • «Захиалга» гэж илгээгчийн платформ дээр үүсгэсэн, ачааг заасан хаягт хүргүүлэх хүсэлтийг хэлнэ.
  • «Ачаа» гэж захиалгын дагуу хүргүүлэхээр жолоочид хүлээлгэн өгсөн эд зүйлийг хэлнэ.
  • «Хүргэлтийн үнэ» гэж захиалгад заасан, эсхүл талуудын платформоор дамжуулан тохирсон хүргэлтийн төлбөрийг хэлнэ.

3. Бүртгэл

Платформд 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бүртгүүлнэ. Байгууллагын нэрээр бүртгүүлж буй бол та тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй гэдгээ баталж байна.

Та бүртгүүлэхдээ болон захиалга үүсгэхдээ үнэн зөв, бүрэн мэдээлэл өгч, өөрчлөгдсөн тохиолдолд шинэчилнэ. Бид бүртгэлийг баталгаажуулах нэмэлт мэдээлэл шаардаж болно.

Та өөрийн бүртгэл, төхөөрөмж, нэвтрэх мэдээлэл, баталгаажуулах кодын аюулгүй байдлыг хариуцна. Таны бүртгэлээр хийгдсэн бүх үйлдлийг та хийсэнд тооцох бөгөөд бусдад ашиглуулснаас үүсэх эрсдэл, төлбөр, хохирлыг хуульд зааснаас бусад тохиолдолд та хариуцна.

Бүртгэлээ бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно. Бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж сэжиглэвэл бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.

Бид шинэ бүртгэлд захиалгын тоо, төрлийн түр хязгаар тогтоож, бүртгэлийг шалгах, татгалзах эрхтэй.

4. Үйлчилгээ

Платформ нь захиалга үүсгэх, жолоочтой холбох, хүргэлтийн явцыг хянах, жолоочтой харилцах, төлбөр тооцоо хийх боломжийг олгоно.

Жолооч нь Powerush-ийн ажилтан, төлөөлөгч биш, хүргэлтийг өөрийн нэрийн өмнөөс бие даан гүйцэтгэдэг этгээд юм.

Бид захиалга бүрд жолооч олдоно гэж баталгаа өгөхгүй. Платформд харуулсан хугацаа, зай, байршил нь тооцоолсон мэдээлэл бөгөөд зам, цаг агаар, техникийн болон бодит нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болно.

Бид үйлчилгээний хүрээ, бүс, төрөл, боломжийг өөрчлөх, засвар шинэчлэлийн үеэр платформыг түр зогсоох эрхтэй. Платформ тасралтгүй, алдаагүй ажиллана гэсэн баталгаа өгөхгүй.

5. Илгээгчийн үүрэг

  • Авах болон хүргэх хаяг, хүлээн авагчийн утас, ачааны төрөл, хэмжээ, тоо ширхэг, онцгой анхаарах зүйлийг үнэн зөв, бүрэн оруулна.
  • Ачааг тээвэрлэлтэд тэсвэртэй байхаар савлаж, баглана. Эмзэг, хагарч гэмтэх, түргэн муудах ачааг тусгайлан хамгаалж, энэ тухай захиалгад тэмдэглэнэ.
  • Ачааг захиран зарцуулах, хүргүүлэх эрхтэй бөгөөд ачаа нь хууль тогтоомж болон энэхүү Нөхцөлийн 6 дугаар зүйлийг зөрчөөгүй гэдгийг баталгаажуулна.
  • Ачааг зөвхөн тухайн захиалгыг авсан жолоочид, платформд заасан авах кодыг шалгаж хүлээлгэн өгнө.
  • Жолооч ирэхэд ачааг бэлэн байлгаж, хүргэлтийн явцад утсаар болон платформоор холбогдох боломжтой байна.
  • Хүлээн авагчийн нэр, утас, хаягийг хүргэлтийн зорилгоор платформд оруулах, жолоочид дамжуулах зөвшөөрлийг хүлээн авагчаас авсан байна.
  • Хүргэлтийн үнийг энэхүү Нөхцөлийн 8 дугаар зүйлийн дагуу хугацаанд нь төлнө.

Илгээгчийн буруу, дутуу мэдээлэл, зохисгүй сав баглаа боодол, эсхүл дээрх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн саатал, нэмэлт зардал, хохирлыг илгээгч хариуцна.

6. Хориглосон ачаа

Дараах эд зүйлийг платформоор хүргүүлэхийг хориглоно:

  • Тэсэрч дэлбэрэх, шатамхай, хортой, цацраг идэвхт болон бусад аюултай бодис, эд зүйл
  • Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд
  • Галт зэвсэг, сум, зэвсгийн чанартай эд зүйл
  • Бэлэн мөнгө, үнэт цаас, төлбөрийн карт, үнэт металл, үнэт чулуу
  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бусад улсын бүртгэлийн баримт бичгийн эх хувь
  • Амьд амьтан, хүний бие, эд эрхтэн, цогцос
  • Хулгайн, хуурамч, бусдын оюуны өмчийг зөрчсөн бараа
  • Зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл
  • Монгол Улсын хууль тогтоомжоор эргэлтэд оруулахыг хориглосон, хязгаарласан бусад эд зүйл

Түргэн муудах, эмзэг, өндөр үнэ бүхий эд зүйлийг илгээгч өөрийн эрсдэлээр хүргүүлнэ.

Жолооч нь хориглосон байж болзошгүй, аюултай, зохих ёсоор савлаагүй, захиалгад заасан хэмжээ, жингээс хэтэрсэн ачааг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Хориглосон ачаа хүргүүлснээс үүсэх бүх хариуцлага, хохирлыг илгээгч хариуцна. Ийм тохиолдолд бид захиалгыг цуцлах, бүртгэлийг хаах, холбогдох мэдээллийг хуульд заасан журмаар эрх бүхий байгууллагад гаргаж өгөх эрхтэй.

7. Хүргэлтийн явц

Жолооч ачааг авахдаа авах кодыг, хүлээн авагчид хүлээлгэн өгөхдөө хүлээн авагчийн утсанд очсон кодыг баталгаажуулна. Хүлээн авах кодыг зөв оруулсан нь ачааг хүлээн авах эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсний нотолгоо болно. Кодоо бусдад дамжуулснаас үүсэх эрсдэлийг код эзэмшигч хариуцна. Жолоочид урьдчилан хадгалуулсан бараанаас хүргэх захиалгад авах код шаардахгүй.

Ачааг хаалган дээр, эсхүл заасан газарт үлдээсэн бол жолооч хүлээн авах кодыг баталгаажуулахын зэрэгцээ зураг авна. Үлдээсэн мөчөөс ачааны эрсдэл хүлээн авагчид шилжинэ.

Хүлээн авагчид код ирээгүй, эсхүл хүлээн авагч кодоо мэдэхгүй тохиолдолд илгээгч жолоочийн хүсэлтээр хүргэлтийг өөрөө дуусгаж болно. Энэ тохиолдолд ачааг хүлээлгэн өгсөн эсэхийг илгээгч өөрөө шалгаж, үр дагаврыг хариуцна.

Хүлээн авагч заасан хаягт байхгүй, холбогдохгүй, ачааг авахаас татгалзсан, эсхүл хаяг буруу байсан тохиолдолд хүргэлтийг хойшлуулах, ачааг илгээгчид буцаах, эсхүл хүргэж чадаагүйд тооцож болно. Үүнээс үүсэх нэмэлт зардлыг илгээгч хариуцна.

Илгээгч захиалгыг жолооч ачааг авахаас өмнө цуцалж болно. Жолооч ачааг авсны дараа захиалгыг цуцлах боломжгүй. Удаа дараа үндэслэлгүй цуцалсан, худал захиалга өгсөн хэрэглэгчийн эрхийг бид хязгаарлаж болно.

Жолооч захиалгаас татгалзсан тохиолдолд платформ өөр жолооч хайна. Энэ нь хүргэлтийн хугацаанд нөлөөлж болно. Тодорхой хугацаанд жолооч олдоогүй захиалгыг платформ автоматаар цуцалж болно.

Хүргэлтийн төлөв, байршил, код баталгаажуулалт, зураг, харилцсан түүх зэрэг платформын бүртгэлийг маргаан шийдвэрлэхэд нотлох баримт болгон ашиглана.

8. Үнэ, төлбөр

Платформд бүртгүүлэх, ашиглахад илгээгчээс сарын болон бүртгэлийн төлбөр авахгүй. Илгээгч зөвхөн хүргэлтийн үнээ төлнө.

Хүргэлтийн үнийг илгээгч захиалга үүсгэхдээ платформд заасан хязгаарын дотор тогтооно. Зарим захиалгад жолооч үнийн санал ирүүлж, илгээгч сонгосноор үнэ тогтоно. Илгээгч үнээ өөрийн санаачилгаар нэмсэн бол нэмсэн дүнгээр төлнө.

Хүргэлтийн үнийг захиалгад заасны дагуу илгээгч, эсхүл хүлээн авагч төлнө. Хүлээн авагч төлөх захиалгын төлбөрийг жолооч хүлээн авагчаас хүлээлгэн өгөх үед авна.

Төлбөрийг платформд заасан аргаар (цахим төлбөр, банкны шилжүүлэг, бэлэн мөнгө) төлнө. Платформоос гадуур төлсөн төлбөрт бид хариуцлага хүлээхгүй.

Хүргэлт дууссаны дараа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол бид таны шинэ захиалга үүсгэх эрхийг төлбөр барагдуулах хүртэл түр хязгаарлаж болно.

Гүйцэтгэсэн хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүй. Төлбөр буруу, давхар тооцогдсон гэж үзвэл хүргэлт дууссанаас хойш 7 хоногийн дотор бидэнд хандана уу.

Бид үнийн нөхцөл, тооцох аргачлалыг өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт нь өмнө нь үүсгэсэн захиалгад хамаарахгүй.

9. Харилцаа, үнэлгээ

Платформ доторх чат, утасны дугаарыг зөвхөн тухайн хүргэлттэй холбоотой харилцаанд ашиглана. Жолооч, хүлээн авагч, бусад хэрэглэгчийн мэдээллийг өөр зорилгоор цуглуулах, ашиглах, задруулахыг хориглоно.

Хэрэглэгчид бие биетэйгээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй харилцана.

Хүргэлт дууссаны дараа талууд бие биеэ үнэлж болно. Үнэлгээ, сэтгэгдэл нь үнэн бодит, доромжлолгүй байна. Бид энэ шаардлагыг зөрчсөн үнэлгээ, сэтгэгдлийг устгах эрхтэй.

10. Хориглох үйлдэл

  • Худал, хуурамч захиалга үүсгэх, бусдын нэр, мэдээллийг ашиглан бүртгүүлэх
  • Жолоочийг төөрөгдүүлэх, хууль бус үйлдэл хийхийг шаардах, дарамтлах
  • Платформыг залилан, мөнгө угаах болон бусад хууль бус зорилгоор ашиглах
  • Платформд зөвшөөрөлгүй нэвтрэх, хэвийн ажиллагаанд нь саад учруулах, автоматжуулсан хэрэгслээр мэдээлэл татах, платформыг хуулбарлах, задлан шинжлэх
  • Платформын хязгаарлалт, шалгалтыг тойрч гарах, нэг этгээд олон бүртгэл үүсгэж зүй бусаар ашиглах
  • Платформыг бидний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан худалдах

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд бид урьдчилан мэдэгдэлгүйгээр захиалгыг цуцлах, бүртгэлийг түр хязгаарлах, хаах, учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

11. Оюуны өмч

Платформ, түүний нэр, лого, загвар, программ хангамж, агуулга нь Powerush-ийн өмч бөгөөд хуулиар хамгаалагдана. Бидний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

Таны платформд оруулсан мэдээлэл, зураг таны өмч хэвээр үлдэнэ. Та тэдгээрийг үйлчилгээ үзүүлэх зорилгоор хадгалах, харуулах, жолооч болон хүлээн авагчид дамжуулах эрхийг бидэнд олгож байна.

12. Хувийн мэдээлэл

Бид хувийн мэдээллийг Нууцлалын бодлого болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулна.

Хүргэлтийг гүйцэтгэх, төлбөр тооцоо хийхийн тулд бид хүргэлтийн оролцогчдод бие биенийх нь шаардлагатай мэдээллийг харуулна. Үүнийг Нууцлалын бодлогын 5 дугаар зүйлд тодорхой заасан.

Аюулгүй байдлыг хангах, гомдол, маргааныг шийдвэрлэх зорилгоор бид хүргэлтийн бүртгэл, байршил, харилцсан түүхийг ашиглаж болох бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.

13. Мэдэгдэл

Бид захиалгын төлөв, төлбөр, аюулгүй байдал, Нөхцөлийн өөрчлөлт болон үйлчилгээтэй холбоотой бусад мэдээллийг платформ, мессеж, цахим шуудан, утас болон бусад тохиромжтой сувгаар хүргэнэ.

Та бүртгэлтэй утасны дугаар, холбоо барих мэдээллээ үнэн зөв, шинэчилсэн байлгана. Буруу, хуучирсан мэдээллээс шалтгаалан мэдэгдэл хүлээн аваагүйн эрсдэлийг та хариуцна.

14. Хариуцлага

Хүргэлтийг жолооч бие даан гүйцэтгэнэ. Ачааг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, хүргэлт саатсантай холбоотой хохирлыг хуульд заасан үндэслэл, хэмжээгээр тухайн жолооч хариуцна.

Powerush нь ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, хүргэлт саатсантай холбоотой хохирол, гомдлыг хариуцахгүй бөгөөд нөхөн төлбөр олгохгүй. Ийм гомдол, нэхэмжлэлийг илгээгч тухайн жолоочид гаргана.

Powerush нь зөвхөн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хэрэглэгчид шууд учирсан бодит хохирлыг хуульд заасан үндэслэл, хэмжээгээр хариуцна.

Powerush нь дараах тохиолдолд, өөрийн буруутай үйлдэл тогтоогдоогүй бол хариуцлага хүлээхгүй:

  • Жолооч, илгээгч, хүлээн авагч болон бусад гуравдагч этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй
  • Хэрэглэгчийн буруу, дутуу мэдээлэл, зохисгүй сав баглаа боодол, хориглосон ачаа
  • Хүлээн авагч байхгүй, холбогдохгүй, ачааг авахаас татгалзсан
  • Интернет, харилцаа холбоо, банк, төлбөрийн байгууллага, мессежийн үйлчилгээ, хэрэглэгчийн төхөөрөмжийн доголдол, саатал
  • Платформын засвар шинэчлэл, техникийн түр тасалдал
  • Давагдашгүй хүчин зүйл: байгалийн гамшиг, гал түймэр, цахилгаан, холбооны тасалдал, халдварт өвчин, хөл хорио, төрийн байгууллагын шийдвэр, зам хаалт, үймээн самуун болон урьдчилан харах, даван туулах боломжгүй бусад нөхцөл

Powerush нь олох байсан орлого, алдагдсан ашиг, бизнесийн нэр хүндийн хохирол зэрэг шууд бус хохирлыг ямар ч тохиолдолд хариуцахгүй.

Хуульд зааснаас бусад тохиолдолд Powerush-ийн хэрэглэгчийн өмнө хүлээх нийт хариуцлагын дээд хэмжээ нь гомдол гаргахаас өмнөх 12 сарын хугацаанд тухайн хэрэглэгчийн платформоор төлсөн хүргэлтийн төлбөрийн нийлбэрээс хэтрэхгүй.

Хэрэглэгч энэхүү Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хүргүүлсэн ачаанаас нь шалтгаалан Powerush, жолооч болон гуравдагч этгээдэд учирсан хохирол, гаргасан зардлыг нөхөн төлнө.

15. Гомдол, маргаан шийдвэрлэх

Ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн тухай гомдлыг илгээгч болон жолооч хоорондоо шийдвэрлэнэ. Илгээгч ийм тохиолдлыг хүргэлт дууссан, эсхүл дуусах ёстой байсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бидэнд мэдэгдвэл бид тухайн хүргэлтийн бүртгэл, мэдээллийг талуудад гаргаж өгөх, тэднийг холбох зэргээр дэмжлэг үзүүлж болно. Ийм дэмжлэг үзүүлсэн нь Powerush хариуцлага хүлээсэн гэсэн үг биш.

Платформын ажиллагаа, төлбөр тооцоо, бүртгэлтэй холбоотой гомдлыг бид хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянаж хариу өгнө.

Талууд маргааныг эхний ээлжид харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэхүү Нөхцөл болон платформ ашиглахтай холбоотой харилцаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.

16. Бүртгэл хязгаарлах, хаах

Та бүртгэлээ хаалгах хүсэлтээ info@powerush.mn хаягаар гаргаж болно. Дуусаагүй хүргэлт, төлөгдөөгүй төлбөртэй бол тэдгээрийг барагдуулсны дараа бүртгэлийг хаана.

Бид энэхүү Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн, аюулгүй байдалд эрсдэл учруулсан, төлбөрөө төлөөгүй, эсхүл удаан хугацаанд ашиглаагүй бүртгэлийг түр хязгаарлах, хаах эрхтэй.

Бүртгэл хаагдсан ч хаагдахаас өмнө үүссэн төлбөр, хариуцлагын үүрэг хүчинтэй хэвээр үлдэнэ. Хуульд заасан хугацаанд хадгалах шаардлагатай мэдээллийг бид тухайн хугацаанд хадгална.

17. Нөхцөлийн өөрчлөлт

Бид хууль тогтоомж, үйлчилгээ, аюулгүй байдлын шаардлагаас шалтгаалан энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Өөрчлөлтийг платформ болон бүртгэлтэй холбоо барих сувгаар мэдэгдэж, энэ хуудсанд хүчин төгөлдөр болох огноотой нь нийтэлнэ. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа платформыг үргэлжлүүлэн ашигласан бол шинэчилсэн Нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

18. Бусад

Энэхүү Нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Бид энэхүү Нөхцөлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь тухайн эрхээсээ татгалзсан гэсэн үг биш.

Та энэхүү Нөхцөлөөр хүлээсэн эрх, үүргээ бидний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй. Бид эрх, үүргээ өөрийн эрх залгамжлагч, хамаарал бүхий этгээдэд шилжүүлж болно.

Жолоочийн үйл ажиллагаанд жолоочийн аппликейшнд заасан нэмэлт нөхцөл мөн үйлчилнэ.

19. Холбоо барих

Энэхүү Нөхцөлтэй холбоотой асуулт, санал, гомдлоо бидэнд ирүүлнэ үү:

  • Цахим шуудан: info@powerush.mn
  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот

Асуулт байна уу? info@powerush.mn хаягаар бичээрэй.

© 2026 Powerush. Улаанбаатар, Монгол улс.